СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Уран зураг завшсан гэх Х.Болдбаатарын хэргийг шүүх хэрхэх бол

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
7 цагийн өмнө

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батгэрэл өчигдөр 09.00 цагт Х.Болдбаатарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон боловч шинжээч хуралд ирээгүй учраас хойшлуулжээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа Эрүүгийн хуулийн 25.3-1 дэх хэсгийн “Соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн уг хэргийн холбогдогч нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий хүн буюу эхнэрийнх нь төрсөн дүү. Мөн саяхан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай худ ураг болсон хүн.

“Их тэнгэр” цогцолборт байсан бүтээлүүдээс алга болсны нэгийг Х.Болдбаатарын эзэмшлийн галерейгаас олсон гэх дуулиан хэдэн жилийн өмнө дэгдэж байсныг уншигчид санаж буй биз ээ. Уг хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж дуусаад ийнхүү шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод буй аж.

юм. Тиймээс Уран зургийн галерейнхан цагдаа, прокурорын байгууллагад алга болсон, солигдсон зургийг олж илрүүлэх, ийм хууль бус үйлдэл хийсэн эзэн холбогдогчийг нь олж тогтоох хүсэлт гаргаснаар ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн билээ. Үүний хүрээнд байдаг.

Гэвч . Энэ талаар Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа “Монгол арт” галерейгаас “Бугуйлч” гэдэг бүтээл гарч ирсэн” гэсэн мэдээлэл өгсөн. Тэгвэл прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд “С.Нацагдоржийн 1960 онд бүтээсэн 5592-297 дугаартай уран зургийн бүтээлийг Уран зургийн галерейд хүлээлгэн өгөх, Содномцэрэнгийн Дорноговийн нутаг, Д.Амгалангийн “Ээж уул”, С.Рэнцэнгийн 50х62 см хэмжээтэй 1982 гэсэн бичигтэй нэг, М.Цэмбэлдоржийн “Зуны орой”, Н.Цүлтэмийн “Далайн эрэг”, Д.Амгалангийн “Наран Бэгэр”, М.Цэмбэлдоржийн нэр тодорхойгүй нэг гээд нийт есөн ширхэг бүтээлийг иргэн Х.Болдбаатарт буцаан хүлээлгэн өгөхийг ЭЦА-ны мөрдөгчид даалгасугай” гэжээ.

Уран зургийн галерейн сан хөмрөгт бүртгэлтэй, Монголын зураач урчуудын бүтээсэн сор бүтээлүүдээс ийнхүү хэрхсэн нь тодорхойгүй олон зураг алга болсон хэргийг прокурорын шийдвэрээр хаасанд тус галерейнхан төдийгүй, зураачид ч сэтгэл дундуур буйгаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийж байв.

Тэгвэл Х.Болдбаатарыг дээрх “Бугуйлч” гэдэг зургийг завшсан гэх хэрэгт холбогдуулан гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болоод буй юм. Уран зургийн галерейн сан хөмрөгт бүртгэлтэй зураг завшсанаас гадна археологи, палеонтологийн олдвор хууль бусаар хадгалж байсан хэмээн шалгасан гэдэг.

Тодруулбал, аж. Уг дүгнэлтээр археологи, палеонтологийн олдвор, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйл мөн гэдгийг тогтоосон юм билээ. Гэвч шүүхэд зөвхөн уран зураг завшсан гэх үйлдэл нь шилжээд буй бололтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
6 цагийн өмнө
116.206.83.106

Хүзүүгүйн хзргэн хурцын худ юм чинь шүүхээс шагнуулаад гарнаа

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

hamaatan sadangaaraa hulgaich

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.