СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Барс” захын эзэнд 70 саяар худалдсан бурхныг улсын орлого болгоогүй нь хачирхалтай

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
7 цагийн өмнө

Шүүхээр шийдвэрлэсэн соёлын өвийн эсрэг гэмт хэргүүдийн шийтгэх тогтоолоос үзэхэд дийлэнх нь хууль бусаар олсон эд өлгийн зүйл­сийг улсын орлого болгож, салбарын яаманд шил­жүүлэхээр болсон байдаг.

Хам­гийн сүүлд гэхэд Дүүргийн эрүү, иргэний хэр­гийн хялбар ажиллагааны анхан шатны тойр­­гийн шүүх М.Мөнх-Эрдэнэ, Н.Монхоо нарт холбогдох хэргийг хүсэлтийнх нь дагуу хял­бар­­­шуулсан журмаар шийдвэрлэж, 3-6 сая төг­рө­гөөр торгох ял шийтгэсэн. Орон нутгаас эрт­ний Их Монгол Улсын үед хамаарах булш, хир­ги­сүүр ухаж, авсан эд зүйлээ эртний эдлэлийн чен­жид худалдсан, худалдан авсан энэ хоёр хү­нээс хураасан эд мөрийн баримт болох 39 нэр, төрлийн түүх соё­лын дурсгалт эд зүйл, мөнгөн аяга, суулга (цом) зэргийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуу­чуу­дын яаманд хү­лээлгэн өгөхийг Нийслэлийн шүү­хийн шийд­вэр гүйцэтгэх газарт даалгасан байна.

Мөн дээрх шүүх Б.Нэргүй, Б.Баярсайхан нарт холбогдох хэргийг хэлэлцээд Хүннүгийн үед ха­маарах дуут зэв, Дундад зууны буюу Их Монгол Улсын үед хамаарах навчит зэв, дэ­гээ хэлбэрийн төмөр эдлэл, бүсний чимэглэл зэ­рэг археологийн 10 олдворыг хууль бусаар худал­­дахыг завдсан гэм бу­руутайд тооцож, 5.4 сая төг­рөгөөр торгох ял шийтгээд эд мөрийн ба­рим­туудыг дээрх яаманд шилжүүлэхээр болсон юм.

Уг нь шүүх хуулийг нэг мөр ойлгож, хэрэг­лэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл Чин­гэлтэй дүүр­гийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх соёлын өвийн нэгэн хэргийг 2023 онд шийд­вэрлэхдээ үүнийг зөрччихөөд буйг өнөөдөр хэн ч тоохгүй байна.

Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 26-ны 619 дүгээр шийтгэх тог­тоолоор О.Үнэнзаяад хариуцлага тооцсон юм. юм.

Гэтэл “Барс” захын эзэн Ч.Амарбаатарт 70 саяар худалдсан гэх Монголжийбуу бурхныг хэр­­­хэхийг шүүх шийдвэрлэлгүй өнгөрсөн нь ха­чир­халтай. Уг нь Эрүүгийн хуулийн 7.5-5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, ор­лого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үнд­сэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, ор­логоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Ту­хайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйл­дэж олсон болохыг мэдсээр байж авсан бо­лох нь тог­тоогд­вол шүүх уг эд зүйл, хөрөнгө, ор­логыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тоо­цож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нө­хөн төлүүлнэ” гэж заасан атал уг заалтыг шүүгч П.Ариунболд хэрэглээгүй байх юм.

Тэгэхээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарч­мыг шүүгч өөрөө алдагдуулж буйг энэ жишээ ха­руулж байгаа бус уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.