СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Орлого ол” гэх группт нэгдэж 40 сая төгрөгөө залилуулжээ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Телеграм сүлжээний “Орлого ол” гэх группт нэгдэж, бусадтай харилцан арван удаагийн гүйлгээгээр 40 сая төгрөгөө залилуулжээ.

Мөн “Хөрөнгө оруулж шагналаа аваарай” гэх группт нэгдэж найман удаагийн гүйлгээгээр 29 сая төгрөг шилжүүлж залилуулсан хэрэг энэ сарын 12-ны өдөр гарчээ. 

Мөрдөгчид алдагдсан хөрөнгийг шуурхай царцаах, битүүмжлэх чиглэлээр банк, санхүүгийн байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байгаа боловч дээрх төрлийн гэмт хэргийг гадаад улсаас зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.

Иймд иргэд цахим орчинд нийтлэгдсэн хуурамч зар, мэдээллийг сайтар нягтлах, цахим төлбөр, худалдан авалт, хөрөнгө оруулалтыг хийхдээ хянамхай хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.