Бусдыг биеэ авч явах чадваргүй үед нь цагдаагийн албан хаагч байна гэж итгүүлэн залилсан хэрэг энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гарчээ.
Тодруулбал, СХД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь 29 настай Н гэгч этгээд цагдаагийн албан хаагч гэж өөрийгөө итгүүлэн гэрт нь дагаж оржээ. Улмаар гар утас, ээмэг, бөгж, түрийвч, бичиг баримт зэрэг зүйлийг нь залилан авчээ. Тус этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Цагдаагийн албан хаагч албан тушаал, цол, нэрээ хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд иргэн та бичиг баримтыг нь шалгах, сэжиг бүхий санагдсан бол цагдаагийн газрын 102 дугаарт хандахыг сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.