СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн ордны хаалга руу авирсан иргэнийг 100 нэгжээр торгожээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Төрийн ордны хаалга руу авирч, танхайрсан иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Тодруулбал, Иргэн С нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үзэл бодлоо илэрхийлэх үедээ "Төрийн ордны баруун хаалганы машин нэвтрэх хаалга руу авирч, танхайрсан” гэх зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн шүүхээс холбогдогч С-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэм буруутайд тооцон, 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

МАН.хан бүгд хулгайчид тэд ямар шимтгэл ноогдуулах шүүхиихэн хэрэв чадахгүй бол шүх өөрсөдөө үйлын үрээ үүрнэ гэдгээ мэдэж бга блгүй дэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.