СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад оржээ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын постын барилга ашиглалтад оржээ.

Тус барилга нь зоорьгүй нэг давхар бөгөөд оффис, уулзалт, ариун цэврийн болон дулааны узелийн өрөөтэй. Мөн гадна талбайд ногоон байгууламж, эрчим хүчний хэмнэлттэй нарны зайн хураагуур бүхий гэрэлтүүлэг, автомашины зогсоол, явган хүний зам болон бусад тохижилтын ажлууд бий. 

Барилга ашиглалтад орсноор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто замыг байнгын хяналтад авах ач холбогдолтой юм.  

Тус бүтээн байгуулалтын ажлыг “Ньюсиндкат” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.