СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу газрыг албадан чөлөөлж байна

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

СБД-ийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайн урд байрлах хуучин Ленин клубийн барилгын залгаа газрыг “Оргил МЖЛ” ХХК 2017 оноос хойш хууль бусаар эзэмшиж эхэлжээ. Уг газарт барилгын ажил нь зогссон 1 давхар каркас байгааг уншигч та бүхэн харж байна. Дээрх барилгын ажлыг 2020 оноос эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай байгаа юм.

Учир нь тус компанийн эзэмшиж буй газрыг 1927 оноос хойш хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд хуучин В.И.Лениний нэрэмжит клубт олгосон байдаг. Харин 2020 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн “Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах Үйлдвэрийн газар”-аас В.И.Лениний нэрэмжит клубын цогцолборын эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдэж өгөхийг хүссэн албан бичиг ирж, тухайн үед тус компанид удаа мэдэгдэл хүргүүлжээ.

“Оргил МЖЛ” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар орсон 748 ам.метр талбайг чөлөөлөх тухай гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрээр “Оргил МЖЛ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол 2023 оны 1 дүгээр 26-ны өдөр давж заалдах шатны шүүхийн магадлалаар тус компанийн нэхэмжлэлийг хүлээн авахаас таталзсан байдаг. Харин 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хяналтын шатны шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш “Оргил МЖЛ” ХХК нь газраа чөлөөлж өгөх ёстой ч өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй байна. Тиймээс өнөөдөр нийслэлээс албадан буулгаж, газрыг чөлөөлж эхэлжээ.

Уг газар хэрхэн, яаж хууль бусаар иргэнд шилжиж, дамлан зарагдсан талаар болон хууль бус газар эзэмшиж байгаа ААН-д хэн зөвшөөрөл олгосон талаар бид эргэн мэдээлэх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.