СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бага насны хүүхэд гэртээ ганцаараа байхад хулгайч гэрийн тооноор нь орж дээрэмджээ

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
14 цагийн өмнө

Гэрийн тооноор нь үл таних хүн орж бага насны хүүхдийг дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ. 

2024 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Үл таних хүн орж ирээд миний хоолойг боож, гар утсыг минь аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад насанд хүрсэн иргэн эрэгтэй “М” нь шунахайн сэдлээр гэрт нэвтэрч насанд хүрээгүй “Б”-ийн биед халдаж гар утсыг нь дээрэмдсэн болохыг олж тогтоожээ. Ингээд тус хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Иймд цагдаагийн байгууллагаас эцэг, эх асран хамгаалагчдыг хүүхдээ ганцааранг нь орхихгүй байх, гэртээ ганцаараа байгаа гэдгээ бусдад хэлж мэдэгдэхгүй байх, цахим орчинд гэрээ эзгүй орхисон талаарх мэдээллийг хуваалцахгүй байхыг сэрэмжлүүллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.