Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дэх Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах гэмт хэргийн талаарх зохицуулалтын талаар Хуульзүйн байнгын хороогоор өнөөдөр мэдээлэл сонслоо.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:
-Эрүүдэн шүүлттэй холбоотой зөндөө олон үйлдэл Эрүүгийн хуулийн гадна үлдэж байгаа нь нууц биш.
Төрийн зүгээс санаачилга гаргаж иргэддээ мэдээлэл олгохын төлөө ажиллана, иргэд ч эрхээ мэдэхийн төлөө хичээх ёстой. Иймд өнөөдөр энэхүү хурлыг зохион байгуулж байна.
Зарим өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй талаар талууд байр сууриа илэрхийлж байна. Жишээ нь, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 12 жилээр заагдаж байгаа нь асуудал дагуулж байна. Харин нь хугацаагүй байх ёстой гэх байр суурь гарлаа. Ноцтой гэмт хэрэг л дээ. Хариуцлагын хэмжээ шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа тул ял хүндрэх ёстой гэх зөвлөмж орж ирж байна.
Эрүүдэн шүүх гэдэг бол манжийн үеийн есөн эрүүгийн хэмжээнд авч үзээгүй л бол эрүүдэн шүүлт биш гэх байр суурь гарсан. Хүнийг сэтгэл санаагаар дарамталж байгаа чинь л өөрөө эрүүдэн шүүлт мөн гэж би үзэж байна. Хатгаж, хэн нэгнээр үйлдүүлж байгаа гуравдагч этгээдийн хариуцлага ч яригдах ёстой. Холбогдох байгууллагууд баталсан хуулиар чинь л бид шийдвэрээ гаргаж байгаа гэж шүүхийн байгууллага хэлж байгааг ч анхаарах ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хууль зүйн байнгын хорооны даргаараа ядахдаа хуулийн байгууллагад ажиллаж байсан хүнийг соннож болдоггүй юм болов уу, дипломатч хүн эрүүдэн шүүх гэж ярих нь огт зохихгүй байна. Хүссэн ч эс хүссэн ч Гэмт хэрэгтэнд сэтгэл санааны дарамт ирдэгийн ш дээ. Ирэх ч ёстой. Энэ хүмүүс гэмт хэрэг өөрөө илэрчихдэг гэж ойлгодог юм болов уу, гэмт хэрэг илрүүлэх гэж юм юм л болдгийн. Энэ хүн аргагүй л Дипломатч хүний 2 төрд нүүртэй гэдэг шиг авирыг яг л хамельон шиг гаргаж байна даа. Харамсалтай. Мэддэг юмаараа л бүлтэрмээр санж