СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

1500 ширхэг сумыг бусдад худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлжээ

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 цагийн өмнө

Байлдааны зориулалттай 1500 ширхэг сум худалдаалах гэж байсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, иргэн Б нь 2024 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар олж авсан, байлдааны зориулалттай 1500 ширхэг сумаа бусдад худалдах гэж байсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Тухайн иргэн нь тус сумыг 2022 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бусдаас хууль бусаар олж авч, улмаар Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны B1 давхрын гараажид хадгалж байжээ. 

Иргэн Б-д Эрүүгийн хуулийн 20.4.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуульд байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмж хууль бусаар олж авсан, шилжүүлсэн борлуулсан зэрэг хууль бус үйлдэлд 5-27 сая төгрөгөөр торгох эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 1-5 жил хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.