СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-05

Завхан аймгийн Улиастай хотоос Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40км авто замын барилга угсралтын ажил эхэллээ.

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 цагийн өмнө

Завхан аймгийн Алдархаан сумын нутагт Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засварын арчлалтын төсөл”-ийн III үе шатны багц 2 болох Улиастай – Цагаанхайрхан чиглэлийн 40 км авто зам 2028 онд ашиглалтад орно. Уг зам нь аймгийн төвөөс сумын төвийг холбох, Улиастай-Алтай, улмаар Улиастай-Алтайгаас Бургастай боомт хүрэх баруун босоо тэнхлэгийн авто замын нэг хэсэг болох чухал ач холбогдолтой. 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах тус авто зам нь нийт 24,7 сая ам.долларын төсөвт өртөгтэй бөгөөд энэ жил 4,4 сая ам.долларын санхүүжилтийг олгосон. Бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын “Чайна Жиангсу Интернейшнл Экономик энд Техникал Кооперэйшн” групп компани гүйцэтгэхээр сонгон шалгарсан байна. 

Мөн Говь-Алтай талаас Улиастай чиглэл рүү 60 км авто зам барих ажил ирэх есдүгээр сард эхлэхээр төлөвлөгдөж байна. Ингэснээр Алтай-Улиастай чиглэлийн авто зам Алдархаан, Есөнбулаг сумын хоёр талаас эхэлж, ард иргэд зам дагасан хөгжлийг хүртэх боломж бүрдэж байгаа юм. Тус шинэ зам нь баруун бүсэд ажиллаж, амьдарч буй иргэд, малчид эрүүл мэнд, боловсрол, төрийн бүх үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг нэмэгдүүлж, зам дагасан үйлчилгээ, жижиг дунд бизнес эрхлэгчдийн сүлжээг өргөжүүлэх төдийгүй уг замаар зорчих жуулчдын тоог нэмэгдүүлэх, аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон талын эерэг нөлөө үзүүлэх юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
3 цагийн өмнө
116.206.83.106

Amjilt husee hyataduud zam barilga 2 iig asuudalfui deeee

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

Дарханы замыг хужаа нар там болгоо биз дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.