Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Үндэсний гурил үйлдвэрлэгч нар гурилын үнийг өмнөх шигээ нэмбэл эргээд гаалийн татварыг тэглэх асуудлыг ярина шүү гэдэг хуулийн зохицуулалтыг оруулж ирсэн.
Бид үндэсний үйлдвэрлэлтээ дэмжих ёстой. Хүнсний хараат бус байдлаа хангах ёстой. Нөгөө талдаа цөөхөн хэдэн гурилын үйлдвэр үнэ нэмэх асуудал үүсгэвэл хямд үнэтэй гурил оруулж ирэх боломж байгаа гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.