А.Алтанзул алтан медалийн төлөө тулалдана

Иордан улсын Амман хотноо боксын өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. 

Fiba 01 01 01 01 01

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нь шинэ тутам үүсгэн байгуулагдсан World Boxing холбооны хамаарал бүхий Asian Boxing холбооноос зохион байгуулж буй анхны тивийн чанартай тэмцээн юм. 

Манай улсаас долоон тамирчин тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэн залуучуудын эрэгтэй -75кг жинд Т.Даваажав хүрэл медаль хүртээд байгаа бол эмэгтэй -46кг жинд А.Алтанзул мөнгөн медалийн болзол хангаж, улмаар аваргын алтан медалийн төлөө тулалдах гэж байна. 

493104499 122127693470658450 6320553505113467335 n

Өсвөр, залуучуудын улсын хошой аварга, "Ихэр Бээлий" клубын тамирчин А.Алтанзул мөнгөн медалийн төлөөх тулаанд Узбекистан улсын тамирчныг илт илүүрхэн буулган авсан юм. Тэрээр аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн боксчинтой тулалдах оноолттой байна.   

А.Алтанзул алтан медалийн төлөөх тулаан энэ сарын 30-ны өдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагт явагдана.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.