УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар дэмжлээ.
Энэ үеэр ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, үгээ хэлэх эрх чөлөө бол Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх юм. Зөвшөөрөл гэдэг үг хэрэглэхгүйгээр зөвшөөрдөг арга хэрэглэнэ гэдэг нь ард түмнийг хууран мэхэлж байгаа хэрэг мөн. Үүнийг зогсоох хэрэгтэй. Амьдрах эрх бол суурь эрх. Гэхдээ амьд байх зөвшөөрөл авдаггүй. Өмчтэй байх эрх ч мөн цаанаас олгогдсон эрх. Үгээ хэлэх бол яг ижил ойлголт юм. Үг хэлэхэд төр зөвшөөрөл өгөх байтугай ард түмний зөвшөөрлөөр төр өөрөө оршин тогтнож байгаа шүү дээ.
Хувийн өмч дээр жагсаж болох санаа хуулинд орж ирсэн байна. АНУ-д хүний өмч рүү яваад орвол буудах эрхтэй. Амь насаа хамгаалж байгаа хэрэг. Монгол улс ардчилсан бүгд найрамдах улс шүү.
Тодруулбал, УИХ-аас Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд анх баталсан бөгөөд түүнээс хойш нийт 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, 2006 онд Сүхбаатарын талбайд хоноглох, гэр, майхан, унаа хөсөг оруулахгүй байх зохицуулалт нэмсэн, 2015 онд жагсаал, цуглаан зохион байгуулахад зөвшөөрөл олгодог байсныг мэдэгдэл хүргүүлэх, гэхдээ хариу заавал авах зохицуулалттай болгосон.
Манай улсад 2014 онд 115, 2015 онд 140, 2016 онд 121, 2017 онд 128, 2018 онд 180, 2019 онд 206, 2020 онд 255, 2021 онд 214, 2022 онд 241, 2023 онд 254, 2024 оны наймдугаар сарын байдлаар 155 удаагийн жагсаал, цуглааныг иргэд, олон нийтийн зүгээс зохион байгуулжээ.
Жагсаал, цуглааны тоо өсөхийн хэрээр зохион байгуулагдах хэлбэр, хүрээ хязгаар нь ч харилцан адилгүй болж байгаа бөгөөд ийнхүү шинээр үүсэж байгаа нөхцөлд нийцсэн зохицуулалт хийх шаардлага үүссэн байна.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр тулгамдаж байгаа асуудлуудад дэвшилтэт зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж дүгнэжээ. Шинэчлэн найруулсан хуулийн төсөл 6 бүлэг, 16 зүйлтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төрийн Зөвшөөрөл буюу зохицуулалт заавал хэрэгтэй. Сүхбаатарын талбайд гадны зочин ирчихсэн байхад яах уу? Тухайлбал бидний шүтдэг АНУ-ын Ерөнхийлөгч. Ямар ч юманд хэмжээ, хязгаар гэж юм байдаг, тавилан юм даа. Амьд явах эрхээ ч төрөөс өршөөл гуйж явдаг тохиолдол байдаг шүү
Д.Цогтбаатар эрүүл сэтгэдэг МАН-ын цөөхөн зүтгэлтний нэг. Харин АН -ын сайд Алтангэрэл ийм юмыг ойлгохгүй ээ, хураана хорино гэж л ярьдаг мудак.
Манангийнханбас ингэж ярьдаг юм уу