СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламжийн ажил 58 хувьтай байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил 58 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.

 

Тэрбээр “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил 2023 оноос он дамнан хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар талбай дээр дөрвөн байршилд туннелийн ажил, Ард Аюушийн өргөн чөлөөнд 31.1 урт метр ган дам нуруутай төмөр бетон гүүрийг барьж дууссан. Газар шорооны ажил 80 орчим хувьтай байна. Цементээр бэхжүүлсэн суурь барих, хашлага суурилуулах ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Зам, гүүрэн байгууламжийг барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ирэх есдүгээр сарын 1-нд нээхээр төлөвлөсөн. Гэвч авто замтай холбоотой шугам сүлжээ болон газар чөлөөлөлтийн асуудлууд үүсэж байна. Одоогоор авто замын нийт талбай дээр хийгдэх газар чөлөөлөлт дууссан. Харин дам нөлөөлөлд өртөж байгаа буюу хажуу налуу хэсэгт газар чөлөөлөлт үргэлжилж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байна” гэлээ.

 

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой. Тухайн авто зам нийт зургаан эгнээтэй. Явган хүний зам болон дугуйн замыг хамтад нь барих юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ард Аюушийн өргөн чөлөө гэдэг нь хаана я байдаг юм. Хаагуур явдаг зам бэ хэлээд өгөөч. Би мэддэггүй ээ

Зочин
5 хоногийн өмнө
116.206.83.106

3, 4 хорооллын эцэсээс Содон хороолол хүртэл зам

Зочин
5 хоногийн өмнө
116.206.83.106

Энэ зам нь 3, 4 хорооллын эцсээс Содон хороолол хүртэл тавигдаж байгаа юм бналээ

od
4 хоногийн өмнө
116.206.83.106

pizdaa zvgeer l xoroololiin etsesees sodon xoroolol orox zam geed niited medexeer ni yarij boldoogvi yum bx daa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.