СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зам, тээврийн ослын улмаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилтнууд амиа алджээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

Орон нутгийн замд өнгөрсөн пүрэв гарагт ослын улмаас олон хүн амиа алдлаа. Тухайлбал, Булган аймгийн Орхон сумын нутаг, Оросын булаг гэх газарт энэ сарын 17-ны 10.15 цагийн үед “Ландкруйзер-200” загварын жийп хүнд даацын ачааны “Норд бенз”-тэй мөргөлджээ.

Булган, Орхон аймгийн нутгийн заагт, үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх оролдлого хийснээс энэ осол гарсан хэмээн орон нутгийн эх сурвалжууд мэдээлж буй юм. Ослын улмаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Геологи, хайгуулын экспедиц, Автотээврийн цехэд ажилладаг Ц.У, Б.Э, М.А болон уг жийпэнд сууж явсан Б.Н нар нас баржээ.

Мөн тухайн өдрийн 18.00 цагийн үед Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт Хангийн боомт руу явах замд “Тоёота приус-20” загварын суудлын автомашин онхолдсоноос жолооч нь амиа алдсан гэнэ. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт мотоцикль нь онхолдсоноос нэг иргэн нас барсан байна.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн нутагт “Тоёота приус-20” онхолдсоны улмаас зорчигч эмэгтэй амиа алдаж, жолооч нь гэмтсэн, Завхан аймгийн Алдархаан сумын нутагт “Тоёота клүгер” явган зорчигчийг дайрч амийг нь хохироосон осол гарсныг харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн ажилтнууд шалгаж буй аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Шарав
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Монголчууд машин унаад бүтэхгүй юм байна морь,морин тэргээ л унхаас.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ёстой үнэн,тэр нь аминд халгүй, морь морин тэргээр л унаа хийж явсан даа монголчууд

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Үнэн үг сонсоод зөвөөр бич лалруудаа

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Талд морин дээр давхиж сурсан монголчуудад автомашин мотоцикл, суррон скуутер ер нь авто унаа зохихгүй юм байна шүү

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Болгоомжтой явцгааж байл даа.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Запас амьтай монголчууд

555
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Эрдэнэтийн хэд бол харш жил нь орсон хүмүүс байна лээ.Жилийн засал номоо хийлгэчих л дээ.Хийд дээр нь очоод Сайн даа л 20к хэтрэхгүй шд.12,18,27,32,36,48 болон харш жил болон 69,80 настай хүмүүст засал домтой байдаг учиртай шүү!

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Нам нь түцээр үнэмлэх зардагын гай.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

жолооны курсуудын чанарын үзүүлэлт дээр тухайн жолоочийн өөрийн бардам байдал нөлөөсөнөөс шүү дээ. Замын дунд шалгамаар . 120-140 км /цагийн хурд бол юу ч биш. Шөнө гэрэл шилжүүлнэ гэж ховор үзүүлэлт

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

жолооны курсуудын чанарын үзүүлэлт дээр тухайн жолоочийн өөрийн бардам байдал нөлөөсөнөөс шүү дээ. Замын дунд шалгамаар . 120-140 км /цагийн хурд бол юу ч биш. Шөнө гэрэл шилжүүлнэ гэж ховор үзүүлэлт

money
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ene odo olon ym hutsad bga garud jiip unaj uzegu yu tom gcynud ve

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хайран маь нас

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

Орон нутгийн замд том машин унасан орнууд үхэлээ эрсэн юм шиг явдаг тэд нарыг дурандаад ч цагдаа нар зогсоодоггүйн байна лээ 2 нүдээрээ харсан тэгсэн мөртлөө 80тай явж бгаа жирийн нэг жижиг тэргийг зогсоож шалгадаг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.