Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат нарын авлигын хэргийг өнөөдөр шүүнэ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025.04.15/ болно.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарын хамт авлигын хэрэгт холбогдож, улмаар прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 22.5-1, 17.3-2.2, 21.2-1, 22.1-2, 22.4-2, 10.4-1, 21.14-2 дахь хэсэгт зааснаар ялласан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.