12 настай хүүхэд дайрсан эмэгтэй жолоочийг шалгаж байна
Баянзүрхийн товчооны замд 12 настай хүүхэд автомашинд дайруулж байгаа бичлэг өнөөдөр цахим сүлжээнд цацагдсан.
"Тус ослын улмаас хүүхэд тархиндаа гэмтэл авч, шилбэ нь хугарсан биеийн байдал сайнгүй байгаа. Хагалгаанд орох заалттай" гэж ар гэрийнхнийх нь хэлсэн гэх мэдээлэл дээрх бичлэгийн хамт нийтлэгдсэн юм.
Тус ослыг эмэгтэй жолооч гаргасан бөгөөд камерын бичлэгээс явган хүний гарцтай хэсгээр хүүхдүүд гарах явцад 1, 2-р эгнээний автомашинууд зам тавьж өгсөн 3-р эгнээгээр хурдтай явсан "Приус-30" маркийн автомашин зогсолгүйгээр тухайн хүүхдийг мөргөж байгаа нь харагдана.
Ослын талаар албаны эх сурвалжаас тодруулахад, БЗД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт хүүхэд дайруулсан зам тээврийн осол гарсан талаарх дуудлага мэдээлэл өчигдөр /2025.04.07/-ны 18:08 цагт бүтгэгдсэн. Осолд өртсөн хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа бол тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хүргэж, ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор хуулийн байгууллага ажиллаж байна" гэх мэдээллийг өгөв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.