?LIVE: Төгрөг нуур ордыг 250 сая ам.доллароор худалдахдаа бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авч, шилжүүлсэн гэв

Төгрөг нуур ордын 20 хувийг эзэмшигч Л.Дүгэржавын охин хэвлэлийн хурал зохион байгуулав. Түүний хувьд Төгрөг нуурын ордтой холбоотой бүхий л мэдээллийг АТГ болон хуулийн байгууллагад өгч байгаагаа мэдэгдэв. 

"Төгрөг нуур энержи" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Дүгэржавын охин:

-Миний аав доктор, профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Дүгэржав гэж хүн байсан.

"Төгрөг нуур энержи хувьцаат компанийг аав минь 2005 онд байгуулж байсан. 20 хувийг нь аав минь эзэмшигчээр байсан. Аав минь геологич хүн байсан. Төгрөг нуурын орд, Таван толгойн хайгуулыг хийсэн хүн. 2009 онд Бид гурван шатны шүүхээр явсан ч тусыг эс олсон. 

Сүүлийн үед янз бүрийн дугаараас над руу залгаж байна. Миний аав гурван жилийн өмнө нас барсан. Х.Баттулгын хуульч Д.Пүрэвбаатар гэж хүн над руу залгаж байна. Нэр бүхий сайтуудаар ч аавыг минь "Төгрөг нуурын ордыг 1.3 сая ам.доллароор зарж идсэн" гэх мэдээ гарч байна. Би айж байна. Намайг хамгаалалтад аваасай гэж хүсэж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.