БИЧЛЭГ: Цагаан зээр төхөөрсөн байж болзошгүй хэргийг шалгаж байна
Цагаан зээрийг төхөөрсөн байж болзошгүй хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас шалгаж байна.
Тодруулбал, "Иргэн Б.Хөхөө уранаас болж зээр үхсэн болгохын тулд олноор нь төхөөрч байна" гэх бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Тухайн иргэн Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна ачиж ирсэн зээрээ буулган төхөөрч гэдэс дотрыг нь гарган, ил задгай хаяж байгаа нь камерт бичигджээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Олон тооны цагаан зээрийг төхөөрсөн байж болзошгүй хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас шалгаж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.