УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нар нийгмийн даатгалын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихад бэлэн болжээ.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон. Өнөөдөр ажил олгогч, ажилтан хоёул нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ч ажил олгогчийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэл нь ажилтны тэтгэвэрт ямар ч нөлөө үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, манай нийгмийн даатгалын шимтгэл яг л татвар хураамж шиг явж ирсэн. Мөн хөдөлмөрийн хөлснөөс гадуурх бусад нэмэлт, урамшуулал, дэмжлэг, хоол унааны мөнгө бүх зүйлээс нийгмийн даатгалын шимтгэл тооцож авдаг. Энийг л болиулъя гэж хуулийн төсөл өргөн барьж байна. Энэ нь бизнесээ төрөлжүүлэх боломжид саад учруулж байна гэв.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд бодлогын хэд хэдэн өөрчлөлт оруулахаар төсөлд тусгажээ. Тодруулбал, байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдгийг болиулах, ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх, мөн ажил олгогчоос ажилтандаа цалингаас гадуур олгосон мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, урамшууллаас НДШ төлүүлдгийг болиулах заалтуудыг тусгажээ. Хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал иргэн, хуулийн этгээдийн бизнес эрхлэхэд учирдаг дарамт багасаж үйл ажиллагааны төрөл нэмэгдэнэ. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх дарамт буурснаар ажилтныхаа цалинг бодитоор нэмэх, ажлын байраа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
даатгал төлж байгаа иргэд аж ахуйн нэгжээ төр нь дэмждэггүй, даатгал нь төрийн сантайгаа холилдчихсон тогтолцоог өөрчлөхгүйгээр үр дүн гарахгүй
Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Мара гэдэг, би Монгол хүн. Би Энэтхэгт нэг бөөрөө зарж, баяжсан түүхээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би нэг удаа Прадханы зарыг онлайнаар олж харах хүртлээ санхүүгийн хувьд хэцүү байсан. Би тэдэнтэй цахим шуудангаар нь холбогдож, бөөрний донор болсон. Би тэдний эмнэлэгт нэг бөөрөө мөнгөө өгөөд өгчихсөн, хандив өгсөн ч эрүүл саруул байгаа. Би бөөрөнд зориулж 780 мянган ам.долларын цалин авч, тэр мөнгөөр өөрийн гэсэн компанитай болсон. Одоо би Мод баян, аз жаргалтай амьдарч байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа эсвэл чинээлэг болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдохыг зөвлөж байна.