15.7 сая төгрөг хувьдаа завшсан цэцэрлэгийн эрхлэгчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Цэцэрлэгийн эрхлэгч нягтлан бодогчтойгоо хамтран албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 15.7 сая төгрөгийн илүү төлбөр гаргуулжээ.
Тодруулбал, Нийслэлийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.О, нягтлан бодогч Ц.Б нар нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бохир ус соруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажиллуулж байхдаа бохир ус соролтын тоо, хэмжээг нэмэгдүүлэн 15.7 сая төгрөгийн илүү төлбөр гаргуулан авч, хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.