Хөвсгөл нуур дээр зорчиж яваад цөмөрчээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 6-р баг, Хатгал тосгон, Хөвсгөл нуурын “Хирвэстийн ам” гэдэг газар (аймгийн төвөөс хойд зүгт 140 км, Хатгал тосгоноос хойд зүгт 40 км)-т Ханх сумаас Хатгал тосгоны чиглэлд хөдөлгөөн үйлдэж явсан “HONDA CR-V” загварын автомашин гурван зорчигчтой мөс цөмөрч суусан тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 2025.03.27-ны өдрийн 06:40 цагт хүлээн авчээ. 

Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн таван алба хаагч, нэг автомашинтай ангийн байрлалаас гарч 40км зам туулан очиход “HONDA CR-V” загварын автомашин нуурын эргээс 30 метрийн зайд хажуу талаараа мөс рүү цөмөрч орсон байсныг татан гаргаээ.

Аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/110 дугаар захирамжаар “Мөсөн замын тээвэрлэлтийг хориглосон" байгаа. Иймд иргэд, малчид, тээвэрчид гол нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна. 

486845762 960941969542567 5449887359328874717 n

486788700 960941879542576 2713542127965172851 n

486529810 960941979542566 346068674554689943 n

486795445 960941949542569 1484702234915128892 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.