?LIVE: Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, сайд Б.Жавхлан, Б.Дэлгэрсайхан нар мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Атрын IV аяныг эхлүүлэх шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайд тариалангийн бүс нутагт ажиллана. Холбогдох арга хэмжээг газар дээр нь авч шийдвэрлэж ажиллана. Түүнчлэн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, зарим захиргааны актыг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ. Аль яам агентлаг дээр ямар арга хэмжээ авахыг тухайлан үүрэг өглөө. 371 зөвшөөрөл байсан ч Зөвшөөрлийг хуулийг давуулсан Засгийн газрын тогтоол, шийдвэр, сайдын тушаал, актууд байсан. Өнөөдрийн байдлаар 50-ийг цуцлаад байна. Харин 170 зөвшөөрөл бүрэн цахимжаад байна.
Зөвшөөрөл гэдэг нь стандарттай зоосны хоёр тал гэж ойлгож болно. Стандартын эрхзүйн орчинг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулагдсан. Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсгийн зүгээс Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Манай улсад 6733 стандарт байгаа ч төдийлөн хэрэгжихгүй байна. Иймд стандартаа бариад зөвшөөрөл давсан журмууд цуцлагдаад явцдаа хяналт тавиад явна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.