?Д.Сүнжид: ХЭҮК-оос “Ноорог”-ын залуусын эрх зөрчигдсөн эсэх дүгнэлтийг маргааш танилцуулна

ХЭҮК-оос Ноорог.мн контент бүтээгч залуусын хэрэгт холбоотойгоор прокурор, цагдаагийн байгууллагад хандан хяналт тавин ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлтээ маргааш танилцуулахаар болжээ. 

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид:

-“Ноорог”-ын залуусын эрхийг зөрчсөн эсэх дээр хяналт тавьж ажиллаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явсан эсэх, хойшлуулшгүй гэх үндэслэл байсан бол хууль ёсны прокурорын зөвшөөрөл авсан эсэх, хүний ямар хэрэгт сэжиглэгдсэн гэдэг талаарх тайлбарыг тодорхой өгсөн үү зэрэг асуудлыг тодруулж байна.

Үг, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй хамаагүй юм бол бусад шалгаж байгаа үндэслэлээ тайлбарлах хэрэгтэй. Хэрэв хамаагүй бол яагаад тоног төхөөрөмжийг нь хурааж авсан юм бэ гэдэг асуултуудын хариултыг авах ёстой. Тэгж байж бид хүний эрхийн зөрчил байна уу гэдгийг дүгнэнэ. Маргааш бид албан ёсны дүгнэлт байр сууриа танилцуулна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.