М.Нандин-Эрдэнэ ээлжит өрсөлдөгчөө хүнд цохилтоор сөхрүүллээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд монголын холимог тулааны шилдэг тамирчид дэлхийн дэвжээнд алдраа цуурайтууллаа. 

 

Тодруулбал: АНУ-ын Драгон Хаус холбоонд Ө.Баярмагнай буюу "Жалам хар" анхны тулаанаа хийлээ. Тэрээр Украины Вадим Заднипианатай тулалдлаа. Тулаанд манай "жалам хар" маш сайн тулааныг үзүүлэн ялалт байгуулахад ойрхон байсан ч гартаа өчилт алдан мөр нь мултарснаар ялагдал хүлээлээ. 

Тэгвэл БНСУ-ын Road FC 72 дугаар тулаанд манай шилдэг тулаанчид болох М.Нандин-Эрдэнэ, Б.Бүрэнзориг, Ц.Азжаргал нар тулалдлаа. Ц.Азжаргалын хувьд хүнд жинд, Б.Бүрэнзориг БНСУ-ын тамирчидтай тус тус тулалдан шүүгчдийн саналаар ялагдал хүлээлээ. Харин "төмөр нударга" М.Нандин-Эрдэнэ ээлжит өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор буулган авлаа.  

Б.Бүрэнзоригын тулааны шийдвэр эргэлзээтэй гарсан тул манай талаас гомдол гаргасан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.