Улаанбурхан өвчний дархлаажуулалт улсын хэмжээнд 95 хувьтай байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, улсын хэмжээнд вакцинжуулалтын судалгааг гаргаж, шаардлагатай хэсгүүдэд вакцинжуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ХӨСҮТ-д даалгасан.

Үүний дагуу “Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг  хангах, хариу арга хэмжээ авах шуурхай удирдлагын баг”-ийн өргөтгөсөн хурлаар улсын хэмжээнд дархлаажуулалтын явцыг танилцуулав.

Үүнд: Улаанбурхан, Гахайн хавдар, Улаануудын эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамралт Улсын хэмжээнд 95,6%, хоёрдугаар тунгийн хамралт 95,1% байна. Харин зарим аймгууд буюу Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар, Дундговь аймагт 80 гаруй хувьтай байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.