Улсын хэмжээнд 2025 оны хоёрдугаар сарын байдлаар 284.379 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь нэгдүгээр сартай харьцуулахад 6.9 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн хэргийн 71.8 хувь нь нийслэлд, 28.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол цагдаагийн байгууллага 97.8 хувийг шалгаж, бусад байгууллага 2.2 хувийг нь шалгаж, шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 277.129 хүн, 630 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 75.3 хувь нь эрэгтэй, 24.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 61.4 хувь нь 26-45 насныхан байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард үйлдэгдсэн зөрчлийг нэгдүгээр сартай харьцуулахад зарим төрлийн зөрчил буурсан дүнтэй байна.
Тодруулбал,
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.