Насанд хүрээгүй хүүхэдтэй зүй бусаар харьцсан хоёр эмэгтэйг шалгаж байна

Олон нийтийн сүлжээнд нэгэн ээж "Хүү маань сургуулийн бэлтгэлээ тараад, такси барьсан. Тус таксинд байсан хоёр эмэгтэй хүүгээс маань ёс бус зүйлс асууж, хүчирхийлэхийг завдсан байна. Ийм асуудлыг яав ч зүгээр өнгөрөөхгүй" гэх утгатай пост оруулсан юм. 

Энэ гомдлын талаар ЦЕГ-аас тодруулахад, "Уг асуудлын тухай цагдаагийн байгууллагаас хохирогчтой холбогдсон. Мөн санал гомдлын дагуу хоёр эмэгтэйг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгэлд оруулж шалгалтын ажиллагаа явуулж байна" гэж мэдээлэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.