Б.Энх-Оргил өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхэн яллаа

Монголын холимог тулааны MGL-1 холбооны хошой аварга, дэлхийн тэргүүлэх One championship холбооны хагас хөнгөн жин буюу 66кг жингийн чансааны шилдэг тулаанч Б.Энх-Оргил ээлжит өрсөлдөгчөө илүүрхэн буулган авлаа. 

"ONE Fight Night 29" тулаан өнгөрөгч амралтын өдөр (гуравдугаар сарын 8-ны өдөр) зохион байгуулагдлаа. Энэхүү тулаанд Б.Энх-Оргил жингийнхээ 5-т эрэмбэлэгдэж буй Филиппиний Жереми Пакативтай тулалдлаа.

Тулааны эхэнд Б.Энх-Оргил огцом эргэлттэй өшиглөлтөөр өрсөлдөгчөө хүнд байдалд оруулснаар гурван үеийн турш хэвтээ байрлалд илүүрхсээр ээлжит ялалтаа авлаа. 

Тулааны бүрэн бичлэгийн 2:16:00 цагт Б.Энх-Оргилын тулаан агуулагдаж буй болно.  

Ийнхүү жингийнхээ топ 5-д эрэмбэлэгдэж буй өрсөлдөгчөө буулган авсан Б.Энх-Оргилын хувьд аваргын бүсний төлөө тулалдах боломжоо ахиулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.