Энэ гуравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ

Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг гаргажээ. 

Үүнд,

2025.03.15 бямба гарагт 13:00 цагт: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,

2025.03.16 ням гарагт 13:00 цагт: Цэргийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,

2025.03.21 баасан гарагт Аймаг, Сумын Үндэсний Бөхийн Холбоодын Анхдугаар  Чуулган

2025.03.22 бямба гарагт 13:00 цагт: Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,

2025.03.23 ням гарагт 11:00 цагт: Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

2025.03.29 бямба гарагт 15:00 цагт: "Бест буйдан" ХХК-ийн нэрэмжит "АЛТАН БАЗЕР" чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан, 

2025.03.30 ням гарагт 13:00 цагт: “Богд хан уулын хишиг”  Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан болох юм.

481277037 942431504545906 5955126673754236528 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.