Архангай аймагт 12 настай хүү моринд чирэгдэж нас баржээ
"Архангай аймгийн Хайрхан сумын эмнэлэгт хүүхэд мориноос унаж нас байдалтай ирсэн" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагийн орчимд бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийг шалгахад 12 настай эрэгтэй С нь 02 дугаар сарын 19-ний өдөр хашаан дотроо ганцаараа морь унаж байгаад унаж, чирэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Одоогоор шалгалт үргэлжилж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.