Л.Оюун-Эрдэнэ: Зоригтойгоор өөрчлөх үү, ард түмэнтэйгээ хамт хувьсгал хийх үү гэх сонголтын өмнө туллаа
Засгийн газрын өчигдөр /2025.02.19/ хуралдсан ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарт хандаж баялгийн сангийн хуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр “Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой. Тиймээс Үндэсний баялгийн сан чухал байгаа юм. Та бид, манай Засгийн газар хоёр сонголтын өмнө ирлээ. Бид ард түмний хүсэл эрмэлзлийг ойлгож зоригтойгоор өөрчлөлтийг хийх, эсвэл ард түмэнтэйгээ хамт хувьсгал хийх хоёр сонголттой туллаа” гэжээ.
Eрөнхий сайдын энэ үгнээс харахад Ухаахудаг тойрсон улс төр хөшигний ард ширүүн үргэлжилж байгаа бололтой. Үүнийг нь батлах мэт өчигдөр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн MCS компанийн хамгаалалтын албаны талаар хийсэн мэдээлэл олны анхаарлыг татаад буй.
Үүнээс гадна Засгийн газар уул уурхайн салбар, тэр дундаа газрын ховор элементийг олборлох, ашиглах чиглэлд дэмжлэг үзүүлнэ гэдгээ зарлалаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сүүлийн үед уурхайн салбарын хөрөнгө оруулалт, чуулга уулзалтын үеэр яригдаж байгаа асуудлын 60 гаруй хувь нь критикал минерал сэдвээр яригддаг болсон. Манай яам мөн критикал минералын хэлтэстэй, миний бие газрын ховор элементийн чиглэлд зөвлөх ажиллуулж, төрийн бодлогын хүрээнд энэ асуудлыг ярина. Мөн ойрын үед критикал минерал, түүний дотор газрын ховор элементтэй холбоотой асуудлыг дахин Засгийн газарт танилцуулга хийнэ.
Хоёрдугаарт, Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын асуудлыг оруулсан. 2024 оны дөрөвдүгээр сараас хойш Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Энэ өөрөө хөрөнгө оруулалтыг хааж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд ч саад болж байгааг байнга ярих болсон. Одоогийн байдлаар 2700 орчим лиценз олгосноос 900 орчим нь хайгуулын лиценз байна. Улс төрийн болон янз бүрийн шалтгаантай хайгуулын ажил зогсонги байж ирсэн. Манай яам хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталж, Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Нийтээр дагаж мөрдөх журамд бүртгүүлснээр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлнэ. Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалтын PDAC-ын чуулга уулзалтаас өмнө хайгуулаа нээж байгаагаа зарлана.
Гуравдугаарт, алтны худалдан авалтын нэмэгдүүлэх, эрчимжүүлэхээр боллоо хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.