Бакугийн их дуулгад манай таван залуу жүдоч хүч үзнэ

Энэ оны хоёр дахь их дуулга тэмцээн болох Бакугийн их дуулга тэмцээн маргааш эхэлнэ. 

Хоёрдугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд Азербайжан улсын Баку хотноо жүдо бөхийн уламжлалт Бакугийн их дуулга тэмцээн зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээнд 36 орны 259 жүдоч хүч үзэх мэдүүлгээ өгөөд байгаа ба манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй нэг буюу нийт таван залуу жүдоч хүч үзнэ. 

Монголын багийн бүрэлдэхүүн

Эрэгтэйчүүдийн -60, -66 кг, эмэгтэйчүүдийн -52 кг жинд хүч үзэх манай залуучууд бүгд 20, 21 настай залуучууд юм.  

Хуваарь: /Улаанбаатарын цагаар/

Хоёрдугаар сарын 13-ны өдөр /Пүрэв гараг/

18:00 цагт: Сугалаа

Хоёрдугаар сарын 14-ний өдөр /Баасан гараг/

16:00 цагт: Эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг жингийн хэсгийн барилдаан. 

21:00 цагт: Дээрх жингийн медалийн төлөөх барилдаан

Хоёрдугаар сарын 15-ны өдөр /Бямба гараг/

16:00 цагт: Эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингийн хэсгийн барилдаан. 

21:00 цагт: Дээрх жингийн медалийн төлөөх барилдаан

Хоёрдугаар сарын 16-ны өдөр /Ням гараг/

16:00 цагт: Эрэгтэйчүүдийн -90, -100, +100 кг эмэгтэйчүүдийн -78, +78кг жингийн хэсгийн барилдаан. 

21:00 цагт: Дээрх жингийн медалийн төлөөх барилдаан

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.