Залуу жүдочид Европ тивд үзүүрлэлээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд (хоёрдугаар сарын 8,9-ний өдрүүд) Итали улсын Женова хотноо зохион байгуулагдсан Европын цомын тэмцээнд манай залуу жүдочид хүч сорин өрсөлдлөө.

Италийн Женова хотноо дэлхийн чансааны оноо олгох өсвөрийн Европын цомын тэмцээн зохион байгуулагдаж 21 орны 507 жүдоч өрсөлдлөө. 15-17 насны тамирчид оролцсон тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй 6 буюу нийт 17 жүдоч оролцож гурван алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал:  

  • Эмэгтэйчүүдийн -63 кг жинд Х.Маралмаа (Гүрү дэвжээ) Алтан медаль

476317510 1208327714572094 3280300382090695308 n

  • Эрэгтэйчүүдийн -73 кг жинд БДалайцэрэн (Виннэр дэвжээ) Алтан медаль 

477334394 1208327674572098 57049041364811125 n

  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд Н.Тэгш-Очир (Хангарьд) Алтан медаль
  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд Б.Цолмон-Од (Хангарьд) Хүрэл медаль

476834614 1207716494633216 8097063548621579071 n

  • Эмэгтэйчүүдийн -57 кг жинд М.Цэндбазар (Виннэр дэвжээ) Хүрэл медаль тус тус хүртлээ.

476377315 1208327751238757 1361832620100220922 n

Манай залуу жүдочид ийнхүү багийн дүнгээр дэд байр эзэлсэн бол Франц улсын баг түрүүлсэн байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.