М-Си-Эс группийн төв байр буюу “Централ тауэр”-ийн үүдэнд өчигдөр шахмал түлш шатааж, амиа хорлох гэж оролджээ.
Тухайн иргэний үйлдлийг цагдаагийн ажилтнууд таслан зогсоож, аюулгүй болгосон байна. Дээрх иргэн нь энэ сарын 7-ны өдөр өөрийн цахим хуудаснаа “Шахмал түлшинд түүхий эд нийлүүлж буй М-Си-Эс группийн төв байрны үүдэнд шахмал түлш шатааж, өөрийгөө егүүтгэнэ” хэмээн бичсэн байна. Энэхүү мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид ажиллаж, тухай иргэний үйлдлийг таслан зогсоож, аюулгүй болгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.