ССАЖЗ-ын сайд Ч.Номин БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Сүн Елитэй уулзлаа

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Сүн Елитэй уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2025 онд Монгол Улсыг БНХАУ аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд онцлох улсаар тодруулан оролцуулахаар боллоо.

Тухайлбал, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хятадын алдартай нөлөөлөгчдийг Монгол Улсад аялахыг урих, БНХАУ-д зохиогддог аялал жуулчлалын

kaHYu6atxICpLKM3wxCJmIPcA6AiwFP8FmxH93TgRrZSCNnu8dIv9uecBuwVMOPM

Мөн соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд талууд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, соёлын өвийг хамгаалах чиглэлээр 2011 онд байгуулсан “Соёлын өвийг хууль бусаар хил давуулах, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хулгайд алдах явдлаас сэргийлэх тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, соёлын өвийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн

Уулзалтын төгсгөлд сайд Ч.Номин Үндэсний урлагийн их театрын барилгын бүтээн байгуулалт амжилттай урагшилж буйг дурдаад, БНХАУ-ын үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийллээ.

eNSnHDVJOmKWV4wVVDOszB8DiixsNTsyKpaFAjp5CTVwnzhYur6LblAHyVKPdUUp

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.