ШТС-ын хажууд тамхи татаж, хутга гарган танхайрсан иргэнийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад 2024.12.28-29-ний шилжих шөнө БГД-ийн 7 хороо Гэмтлийн эмнэлгийн орчимд байрлах М-ойл ШТС-ын гадна "Хутгатай хүн танхайраад байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Шалгалтын явцад иргэн Б нь тус ШТС-ын хажууд тамхи татаж байхад түгээгчээс тамхи татаж болохгүй гэх шаардлагыг тавихад эсэргүүцэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга гарган танхайрсан үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.