БИЧЛЭГ: Сu-гийн худалдагч охинд хутга тулгасан этгээдийг олж тогтоожээ
"Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан курткатай 18 орчим насны хүн дэлгүүрээс юм авах гэж байгаа юм шиг тойрч явж байснаа цаасны хутга тулгаж, айлган сүрдүүлж, гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдчихлээ" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн “М”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.
Сэжигтэй этгээд “М” нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.