Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч таван иргэнийг мөргөж гэмтээжээ

Баянзүрх дүүргийн 22 хороо, Офицеруудын ордны урд зам дээр нэг машин гурван хүн мөргөчихлөө гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр /2024.12.20/ өдрийн 19:00 цагийн орчимд бүртгэгджээ.

Шалгалтын явцад тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч авто замын хажуугаар зорчиж, явган хүний гарцаар гарч явсан таван иргэнийг мөргөж гэмтээсэн байна. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Мөргүүлсэн иргэдэд эмнэлэгийн тусламж үзүүлсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.