Үндсэн хуулийн өдрийг угтаж, оюутан, сурагчдын дунд "Эсээ бичлэгийн уралдаан" зарлажээ

Монголчууд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Тус өдрийг угтан УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс ЕБС-ийн ахлах сурагчид, их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлажээ. Эхний гурван байрт тус бүр хоёр, тусгай гурвыг шалгаруулж, 300,000-1500,000 төгрөг, өргөмжлөлөөр шагнах болзолтой уралдаанд оролцох бол энэ сарын 18-ны өдрийн дотор Prd.institute@parliament.mn цахим шуудангаар эсээгээ илгээх ёстой юм байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.