? Ч.Номин: Үндэсний шигшээ багийн тамирчдын зардал 66% танагдсан тул 2028 оны олимпод цөөн тамирчин л оролцоно

Ирэх оны улсын төсөвт таналт хийхдээ Үндэсний шигшээ багийн тамирчдын зардлыг талаас илүү хувь танасан ньманай улсын спортын салбарын амжилтад сөрөг нөлөө үзүүлнэ гэж салбарын төлөөлөгчид байр сууриа илэрхийлсээр байна.

Уг асуудлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингоос тодрууллаа. 

Тэрбээр, Төсвийн таналтаар манай яамны төсвөөс 76 тэрбумыг хасаж, 520 тэрбум төгрөг болгон бууруулсан. Үүн дундаас Үндэсний шигшээ багийн тамирчдын зардал 66 хувиар танагдсан. Ингэснээр 2028 оны олимпод оролцох тамирчдын тоо буурахаар болж байна. Гишүүдийн "ПОПРОЛ"-оос болж соёл, спортын салбарын төсөв бусад яамдаас хамгийн өндөр таналт хийгдсэн. 2025 оны том тэмцээнүүдэд оролцох боломж хязгаарлагдаж, тамирчдын тоог бууруулах эрсдэл үүсэж байна. Дэлхийн болон бүс нутгийн тэмцээнүүдэд оролцож оноо цуглуулж байж 2028 оны олимпод оролцдог. Гэтэл төсвөөс болж ийнхүү оролцоо буурснаар олимпод оролцох тамирчдын тоо ч буурна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.