Чингэлтэй дүүргийн нийтийн эзэмшлийн талбайн цас, мөсийг цэвэрлэлээ

Арваннэгдүгээр сарын 28-ны 10:00 цагийн байдлаар Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 184,317 ам.метр талбайд цас, мөсийг цэвэрлэлээ.

Зам талбай хариуцсан 2 байгууллагын зам талбайн үйлчлэгч 135, жолооч 15, давс бодис цацах тусгай зориулалтын 6 автомашин, экскаватор 2, автогрейдэр 1, ковш 1, зам талбайн шүүрдэгч автомашин 3, бобкат 2, бичил техник хэрэгсэл 4 нийт 19 техник хэрэгсэлтэйгээр авто замын нуух, явган хүний замын цэвэрлэгээг хийж, тусгай зориулалтын давс, бодисыг цацаж байна.

Зуслангийн бүсэд 8 тонн давс цацсан бөгөөд нийт 849 тонн давс, 577 метр.куб дайрга, 1851 тонн бодисын нөөцтэй байна. Мөн авто зам дээрх хар цасыг 2 байгууллага техник хэрэгслээр түрэн тээвэрлэлээ.

468619164 122171247728257880 7950178019750588950 n

468516594 122171247782257880 91005327933929060 n

468632417 122171247860257880 8695496558767010630 n

468544126 122171248376257880 7815339256672255770 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.