Жүжигчин Б.Амарсайханд Зөрчлийн хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байна

Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй талаар бид өмнө нь мэдээллэсэн.  Тус хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 

Жүжигчин Б.Амарсайхан цахилгаан шатанд дөрвөн хүүхдэд гар хүрсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Болсон явдлыг тодруулбал, энэ сарын 1-нд нэгэн хүүхдийн найз нөхөд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Аравдугаар сарын 30-ны 20.00 цагийн үед манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Тодруулбал, “Халловений баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснөөс болж бусдад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээлэл ирснийг шалгаж байна” гэсэн мэдээлэл өгөв.

Бидний авсан мэдээллээр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байдаг, “VIP резиденс” хотхонд Ж гэх хүүхдэд халдсан байна. Уг үйлдлийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст шалгаж буй агаад гэнэ. Тиймээс .

Одоогоор түүнээс тайлбар мэдүүлэг аваагүй бөгөөд хөдөө орон нутагт яваа учраас цагдаагийнхныг дуудахад очоогүй гэх мэдээлэл бий.

Тэрбээр зөрчлийн хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдвол 300 000 төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.