Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг суллажээ

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг АТГ-аас энэ сарын 24-ний өдөр /2024.10.24/ хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн

Тэгвэл түүнийг саатуулан 48 цагийн хугацаа дуусаж, түүнийг Хорих 461 дүгээр ангиас сулласан байна. Өөрөөр хэлбэл, Н.Баяртсайханыг цагдан хорихгүйгээр гадуур шалгахаар болжээ.

Түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Капитал” банканд тавих хяналтаа сулруулснаас арилжааны эл банк дампуурч Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбум, харилцагч, хадгаламж эзэмшигчид их хэмжээний хөрөнгөөрөө хохироход хүрсэн хэмээн буруутгаж байгаа билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.