Шөвгийн 16-д дэлхийн аварга зургаан тамирчин өрсөлдөнө

Мэргэжлийн снукер биллиардын Ирланд опен тэмцээн дөрөв дэх өдрөө зохион байгуулагдаж 64 тамирчнаас шөвгийн 16-д өрсөлдөх шилдгүүд тунан үлдлээ. 

 

Шөвгийн 16-д дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп, дэлхийн аварга Стуарт Бингхам, Шаун Мөрфи, Нейл Робертсон, Марк Уиллиамс, Кайрен Уилсон нарын шилдгүүд тунан үлдээд байна. 

Шинэхэн дэлхийн аварга Кайрен Уилсон 32-т Шотландын Антони МакГиллтэй учраа таарч тоглолоо. Хоёр тамирчны өрсөлдөөн тун ширүүн явагдсан ба хэн түрүүлж дөрөв хожсон нь цааш шөвгийн 16-д үлдэх тоглолтод бие биеэ тус бүр гурван удаа хожсон юм. Улмаар шийдвэрлэх сүүлийн тоглолт үнэхээр "ганган" болж Кайрен Уилсон 84:50 харьцаагаар ялалт байгууллаа.  

Шөвгийн 16 тамирчны оноолт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.