2024 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Ардчилсан нам ялагдал хүлээсэн асуудал УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Ардчилсан нам удаа дараа ялагдал хүлээлээ. Ардчилсан нам дагуул нам болсны үр дүн гарч байна.
2024 оны УИХ, Орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялах бүрэн боломжтой байсан. Ард түмэн дагуул нам байж болохгүй гэдэг дүгнэлт тавьсан. Үүнийг өөрчлөх шаардлага байна. Дагуул нам болгоод байгаа нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй гэж харж байна.
Манай намын удирдлагыг МАН-аас тавьдгаа зогсоох хэрэгтэй. Ардын намын удирдлагуудын гар хөлийн үзүүрээр хөдөлдөг нам байж болохгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.