Говь-Алтай аймагт алга болсон 9 настай охиныг эрэн хайж байна

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайхайрхан багт 10 дугаар сарын 13-ны өдрийн 18:00 цагийн орчимд бага насны хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10 дугаар сарын 14-ний өдрийн 00:45 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн А /9 настай, эмэгтэй/-г 10:13-ны өдрийн 17:30 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.