СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-01

🔴LIVE: 14 мега төсөлд 43 их наяд төгрөг шаардлагатай

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг 2025 оны төсвийн асуудлаар мэдээлэл хийв. 

МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар:

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Ерөнхий сайдын 2025 төсвийн төслийн мэдээллийг сонссон. Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсөвт бүсчилсэн хөгжил, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг түлхүү тусгасан гэдгээрээ онцлог байлаа. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Төсвийн тухай хуульд орсон цагалбарын шинэ заалтуудын хүрээнд Засгийн газар 2025 оны төсвийн төслийг өнгөрсөн сарын 1-ний өдөр өргөн барьсан. Нэг сарын хугацаанд 10 гаруй хэлэлцүүлгийг олон нийтэд хийсэн. Аравдугаар сарын 1-нд УИХ-ын чуулган эхлэхээс өмнө төсвийн нээлттэй ил тод байдлыг хангасан хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Төсвийг УИХ баталсны дараа хууль болж гардаг.

Намрын чуулган өнөөдөр эхэлж, гишүүддээ төсвийн мэдээллийг хийж байна.

Жил жилийн төсөв дээр татварын бодлого танилцуулдаг. Гурван татварын бодлого баримтлахаар танилцуулж байгаа. Нэгдүгээрт, Бүсчилсэн хөгжлийн дагуу татварын бодлого хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Засгийн газрын бүтцэд байгаа салбаруудыг тодорхойлж, тухайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч, аймгийн удирдлагууд ажиллана.

Түүнчлэн аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 90 хувь хүртэл хөнгөлөх боломжийг хуульчилж өгч байгаа.  

Төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байгаа. Алдагдалгүй байя гэвэл бүтээн байгуулалтын ажлуудаа хойшлуулах л асуудал үүснэ. Төрийн урсгал зардал гардгаараа гарна.

Гурилын импортын татварыг хугацаагүй тэглэсэн байгаа. Эцсийн хэрэглэгчдэд хямд гурил очих ёстой. Цементийн татварыг төсөвтэй уялдуулж тайлбарлах шаардлагагүй. Гурилтай яг ижилхэн. Гурван баланс буюу дотоодын үйлдвэрлэгчдийн хүчин чадал эрэлт хэрэгцээгээ хангаж чадаж байна уу, дотоодын эрэлт хэрэгцээ хэд байна вэ гэдгийг харах, өрсөлдөөнийг дэмжихэд юу анхаарах вэ гээд салбар яамнаас энэ талаар санал ирүүлээгүй байна.

Түүнчлэн . 14 мега төслөөс ажлаа эхлэхэд бэлэн байдлаа хангачихсан дөрвөн төсөл байгаа. Энэ дөрвөн төслийг санхүүжүүлэхэд бэлэн болсон.

Өмнөх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтаар олон төсөл эхлүүлдэг байсан бол энэ удаад 38 төсөл л шинээр эхэлнэ. 602 төсөл үргэлжлүүлнэ. Ирэх онд 90 сургууль, 61 цэцэрлэг, 32 эмнэлэг ашиглалтад орно. гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.