ГССҮТ-ийн нурууны мэс заслын тасгийг иж бүрэн засварлаж, шинэчилжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Нурууны мэс заслын тасгийг үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тохируулан иж бүрэн засвар хийж, ашиглалтад орууллаа.

Тухайлбал төвийн гуравдугаар давхарт байрлах тус тасгийн өрөө бүрт гүйдэг хаалга, кондейшн, интернет сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуур, дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах эмнэлгийн зориулалттай эко хавтангаар ханыг засварлан тохижуулжээ.

Мөн цэвэр болон бохир усны шугамыг шинэчилж, үйлчилгээний ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх зориулалтаар цэвэрлэгээний ус авах, бохир ус зайлуулах тусгай буланг байгуулсан байна.

Засвар үйлчилгээтэй холбогдуулан тухайн тасгийн бүх орыг шинээр сольж, өрөө тус бүрийг ариун цэврийн өрөөтэй болгосон бөгөөд хэвтрийн болон асаргаа сувилгаа шаардлагатай үйлчлүүлэгчдэд зориулсан асаргааны өрөөг нэмж тоноглон засварлажээ.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий гурван шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц, төмөр дүүжин тааз хийснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг стандарт шаардлагад нийцсэн тохилог орчинд үзүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.

461197597 1071951224312154 2980587143366986187 n

461430422 1071951177645492 6194984739081858135 n

461253919 1071951370978806 2364769670430793463 n

461385558 1071951440978799 2999159302860262018 n

461133206 1071951174312159 2388478043209340715 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.